You are here:  
narrow screen resolution wide screen resolution
Please wait while JT SlideShow is loading images...
GTA IV Liberty CitySplinter Cell ConvictionBlazBlue Calamity TriggerMafia IISniper Ghost WarriorThe Sims 3 Ambitions
Aliens vs Predator PDF Print E-mail
User Rating: / 3
PoorBest 
Written by Administrator   
Sunday, 21 February 2010 15:50

Aliens vs Predator Зохиогч компани: Rebellion Developments
Үйлдвэрлэгч: Sega
Төрөл: First-person shooter, action-adventure, Survival horror / Нэгдүгээр биеийн буудагч, тулаант, аймшиг
Албан ёсны сайт: энд дарна уу
Тоглоомын зураг: энд дарна уу
Худалдаанд гарсан өдөр: 2010-02-16
Хэмжээ: РС / 4DVD /











Aliens vs. Predator тоглоом нь өмнө нь 1999 онд РС дээр гарч байсан тоглоомыг шинэчлэн гаргаж буй бөгөөд Rebellion Developments компанийхан энэ удаад хийсэн юм байна. Тоглоом нь зөгнөлт тулаант нэгдүгээр биеийн камертай бөгөөд Харийнхан болон Предатор ба Хүмүүс гэсэн гурван дүртэй. Тоглоомын зохиол нь мөн салангид дээрх гурван дүрээр сонгон тоглох боломжтойгоор хийгдсэн бөгөөд аль нэгийг нь сонгоход тус тусдаа өөр өөр зохиол үйл явдал гарна. Предаторууд нь маш хүчирхэг бөгөөд хол хол үсрэх чадалтай, мөн тусгай дулаан мэдрэх илрүүлэгчийн тусламжтай бүх зүйлсийг ялган харах чадвартай.

Предаторын горимоор сонгон тоглоход ерөнхийдөө энгийн нэгдүгээр биеийн буудагч төрлийн тоглоомуудтай төстэй. Түүний болгоомжлох зүйл нь Aliens буюу Харийнхан бөгөөд ихэвчлэн тэд янз бүрийн мод гэх мэт өндөрлөг газарт таныг отож байдаг. Гэхдээ өөрт байгаа илрүүлэгчийн тусламжтай тэднийг илрүүлж аюулаас зайлсхийх боломжтой. Хол зайд буй зүйлийг устгахад зориулсан плазма төрлийн пуужин мөн тусгай тавган хэлбэрийн шидэгч зэвсэгтэй. Ойртсон нөхцөлд гарандаа буй 4 иртэй сэлмээр болон гараар тулалдана.
Aliens горимоор сонгон тоглоход танд буй зэвсэг тун энгийн. Ердөө л та өөрөө зэвсэг. Та ихэвчлэн хана, тааз гэх мэт газраар явах бөгөөд өөрийн дайснаа хурд, хүч, хүчтэй үсрэлтийн тусламжтай ихэвчлэн өөрийн биеэр устгана. Мөн та харанхуйд нуугдах гойд чанартай бөгөөд орчины гэрлүүдийг эвдлэн унтрааж өөртөө давуу тал болох харанхуйг үүсгэж болно. Мөн тусгай мэдрэхүй чанарын тусламжтай ойрхон зайд хананы цаанаас дайснаа мэдрэх боломжтой.
Coloniel Marines буюу хүмүүсийг сонгон тоглох горим нь энгийн зохиол үйл явдалтай. Танд М41А буу М56 хэмээх зайнаас мэдрэгч буу, М240 буюу галаар буудагч буу, Хос хошуутай shotgun (маш хүчтэй сумтай), М42А Дурантай буу (дайсныг зайнаас мэдэрч хана нэвт буудах чадвартай) VP28 хэмээх гурван сумаар зэрэг галлах чадалтай гар буу гэсэн зэвсэгүүд байна. Мөрөн дээр байрлуулах тусгай гэрлийн тусламжтай харанхуйг гэрэлтүүлэх ба хөдөлгөөн мэдрэгч хэрэгслээр харийнханыг илрүүлж отоонд орохоос сэргийлнэ. Тоглоом шүүмжлэгчдийн зүгээр ерөнхийдөө дундаж үнэлгээг буюу 6/10 оноог өгсөн байна.

Aliens vs Predator тоглоомын танилцуулга видеонууд:

Видео #1: Трэйлер
Dim lights Embed Embed this video on your site

Видео #2: Тоглолтын хэсгээс
Dim lights Embed Embed this video on your site

Видео #3: Тоглолтын хэсгээс
Dim lights Embed Embed this video on your site

==========================================================================
Aliens vs Predator тоглоомын шаардлагатай систем:

Хамгийн багадаа
ҮС: Windows XP SP2 эсвэл Windows Vista SP1, Windows 7
Процессор: Intel Pentium 4 3Ghz
Санах ой: 2GB
Хард дискний сул зай: 16GB сул зай
Видео карт: 256MB NVIDIA GeForce 7800GT, ATI Radeon X1900
Дууны карт: DirectX 9.0c зохицдог дууны карт
Бусад: Keyboard, Mouse,
4xDVD-ROM Drive
Сүлжээгээр тоглох боломжтой

Дундаж шаардах үзүүлэлт:
ҮС: Windows 2000/ XP(SP2)/Vista (Service Pack 1)
Процессор: Intel Core 2 Duo 2.13Ghz
Санах ой: 16GB
Хард дискний сул зай:11GB сул зай
Видео карт: 512MB NVIDIA GeForce 8800GT эсвэл Radeon HD2900 түүнээс сайн картууд.
Pixel Shader 3.0 боломжтой.
Дууны карт: DirectX 9 compatible Surround Sound Card
Бусад: Keyboard, Mouse
4xDVD-ROM Drive
Сүлжээгээр тоглох боломжтой
===================================================================================



Үзсэн тоо: 245
Сэтгэгдэлүүд (4)Add Comment
0
...
бичсэн T, March 02, 2010
Ene togloomnuudiihaa uniig ni yagaad bichihgui baigaa yum be smilies/sad.gif Yamar unetei yumbe
0
Sunny Shop-ooc
бичсэн Sunny Shop, March 02, 2010
Aliens vs Predator 4 DVD - 8000 төг
0
Tuvshinjargal
бичсэн Tuvshinjargal, March 19, 2010
hey ahaa assasins creed 2 iin crack irsen uu bi assasins creed 2 dudaldaj avsan yum
0
...
бичсэн bat, July 28, 2010
ene predatoriin buugaar yaj onildog yum be. 1 gesen tovchiig darhaar heden yum garahiin tegehdee yaj oniloh ve

Сэтгэгдэл бичих
smaller | bigger

busy