You are here:  
narrow screen resolution wide screen resolution
Please wait while JT SlideShow is loading images...
GTA IV Liberty CitySplinter Cell ConvictionBlazBlue Calamity TriggerMafia IISniper Ghost WarriorThe Sims 3 Ambitions
Bioshock 2 PDF Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Written by Administrator   
Sunday, 21 February 2010 15:45

Bioshock 2 Зохиогч компани: 2K Marin
Үйлдвэрлэгч: 2K Games
Төрөл: First-person shooter, action-adventure, Survival horror / Нэгдүгээр биеийн буудагч, тулаант, аймшиг
Албан ёсны сайт: энд дарна уу
Тоглоомын зураг: энд дарна уу
Худалдаанд гарсан өдөр: 2010-02-09
Хэмжээ: РС / 2DVD /












 

2007 онд гарсан Bioshock тоглоомын үргэлжлэл болон гарч байгаа энэхүү Bioshock 2 тоглоом нь тулаант болон нэгдүгээр биеийн буудагч төрлийн тоглоом юм. Тоглоомын үйл явдал 1968 онд буюу Bioshock тоглоом үйл явдал дууссанаас хойш 9 жилийн дараа Рапче (Rapture) хотод өрнөнө. Таны удирдах дүр бол Big Daddy буюу тусгай өмсгөл бүхий дүр юм. Энэ удаад Рапче хотын удирдагч доктор София Лэмбийн эсрэг түүний арми буюу өөртэй тань ижил бүтээл болох Big Sister-үүдийн эсрэг тулалдана. Big Sister үүдээс гадна София Лэмбийн хулгайлан авчирч хувиргасан Little Sister үүд мөн таны эсрэг дайрна.
Эхний цуврал буюу Bioshock Тоглоомыг тоглож үзээгүй хүмүүст танилцуулахад Рапче хот нь Атлантын далай дор орших нууцлаг бас маш хөгжингүй хот бөгөөд уг хотыг нэгэн баян утопи үзэлт Эндрью Райн гэгч этгээд байгуулсан ч түүний мөрөөдөл талаар болж уг хот одоо хорон санаатны үүсгэсэн аймшигт зүйлсээр дүүрэн нууцлаг, харанхуй хот болон хувирсан юм. Танд буй гол зэвсэг бол өмнөх ангид гарч байсан плазмид буу болон тоникууд юм. Плазмид буу нь танд гал гаргах буудах гэх мэтийг үзүүлэх бол Тоник нь таны хурдыг ихэсгэж, хүчтэй болгохоос гадна дайсны цохилтын хүчийг эсэргүүцэж багасгадаг. Мөн бусад ихэнх зэвсэгүүд нь өмнөх ангиас уламжлан ирсэн зэвсэгүүд байгаа болно. Хүчтэй өрөмнөөсөө гадна бусад бүх зэвсэгийг цохих зэвсэг болгон ашиглаж болох ба өмнөх ангиас ялгаатай нэг зүйл нь та Плазмидтай хамт дахиад өөр нэг бууг хамт авч явах боломжтой.
Рапче хотоор аялах замдаа төрөл бүрийн сум, амь нөхөгч шингэнүүдийг цуглуулж болно. Мөн мөнгө цуглуулна. Мөнгөний тусламжтайгаар хотын автомат машинуудаас өөр бусад зүйлсийг худалдаж авна. Өөр олон сонирхолтой шинэ зүйлс уг тоглоомд нэмэгдсэн байна.
Сүлжээгээр хоорондоо тоглох боломжтой бөгөөд 7 төрлийн горим бий.
Survival of the Fittest - Тоглогчид чөлөөтэй хоорондоо байлдах ба оноо цуглуулж түрүүлж 20 алсан нь ялагч болно.
Civil War - Өмнөхтэй ижил боловч энэ удаад тоглогчид хоёр эсрэг багт тэнцүү хуваагдаж байлдана.
Last Splicer Standing - Өмнөхтэй адил боловч алагдсан тоглогч дахин төрөхгүй бөгөөд хамгийн сүүлд үлдсэн нь ялагч болно.
Capture the Sister - Энэ горимд хоёр эсрэг баг болох ба нэг баг нь Little Sister-ийг хамгаалж нөгөөх нь түүнийг хулгайлж өөрийн хэсэгт аваачих ёстой.
ADAM Grab - Энэ горимд тоглогч нар Little Sister-ийг булаацалдах ба түүнийг авч тогтоосон хугацаанд нууц чадсан нь ялагч болно.
Team ADAM Grab - Өмнөхтэй ижил загвартай боловч энэ удаад хоёр баг болон хуваагдаж тоглоно.
Turf War - Хоёр баг болон хуваагдах ба багууд тухайн газарт өгөгдсөн цэгүүдийг эзлэж хамгийн урт хугацаанд хамгийн олон цэгийг эзлэж чадсан нь ялагч болно.
Тоглоом шүүмжлэгчдийн зүгээм өндөр үнэлгээг авсан бөгөөд үүнээс дурьдвал IGN 9.5/10, Official Xbox Magazine 5/5, Metacritic 89/100, PC Games сэтгүүл 90/100 оноог тус тус өгсөн байна.

Bioshock 2 тоглоомын танилцуулга видеонууд:

Видео #1: Трэйлер
Dim lights Embed Embed this video on your site

Видео #2: Тоглолтын хэсгээс
Dim lights Embed Embed this video on your site

Видео #3: Тоглолтын хэсгээс
Dim lights Embed Embed this video on your site

==========================================================================
Bioshock 2 тоглоомын шаардлагатай систем:

Хамгийн багадаа
ҮС: Windows XP SP2 эсвэл Windows Vista SP1, Windows 7
Процессор: Intel Pentium 4 3Ghz
Санах ой: 2GB
Хард дискний сул зай: 11GB сул зай
Видео карт: 256MB NVIDIA GeForce 7800GT, ATI Radeon X1900
Дууны карт: DirectX 9.0c зохицдог дууны карт
Бусад: Keyboard, Mouse,
4xDVD-ROM Drive
Сүлжээгээр тоглох боломжтой

Дундаж шаардах үзүүлэлт:
ҮС: Windows 2000/ XP(SP2)/Vista (Service Pack 1)
Процессор: Intel Core 2 Duo 2.13Ghz
Санах ой: 3GB
Хард дискний сул зай:11GB сул зай
Видео карт: 512MB NVIDIA GeForce 8800GT эсвэл Radeon HD4830 түүнээс сайн картууд.
Pixel Shader 3.0 боломжтой.
Дууны карт: DirectX 9 compatible Surround Sound Card
Бусад: Keyboard, Mouse
4xDVD-ROM Drive
Сүлжээгээр тоглох боломжтой
===================================================================================



Үзсэн тоо: 140
Сэтгэгдэлүүд (2)Add Comment
0
...
бичсэн j, June 27, 2010
yostoi aimaar togloom bna lee
0
...
бичсэн bat, July 13, 2010
yaj suljeegeer togloh yum be serial key-gee asuugaad bna

Сэтгэгдэл бичих
smaller | bigger

busy